We want the AmurInfoCenter site to be comfortable and interesting for you. We work with web analytics to become better. Cookies are used to collect analytical data. All information is completely confidential and is never passed on to third parties. Confirm your agreement with the policy regarding cookies or learn more about the technology.
Accept

Сэрүүн бүсийн шилмүүст – навчит ой

Сэрүүн бүсийн ой Сэрүүн бүсийн ой нь Алс Дорнодын бүс нутагт ихэнхдээ уулын бэл, уулын голуудын хөндий, Амар мөрний болон Приморийн бүс нутгийн нам дор газруудад тархалттай байдаг. Амьтан, ургамлын зүйлийн олон янз байдал болон өвөрмөц шинжээрээ ялгагдана. Уур амьсгалын нөхцөл, уул зүйн болон газарзүйн бүтцээрээ Алс Дорнодын бүс нутгийн хэсэгт хамааран тархсан бөгөөд Хойд Сибирь, Солонгосын өмнөд хэсэг, Монгол улсад тодорхой ул мөр нь үлдэж хоцорсон байна. Нэг талаараа, энэ ойн амьтан, ургамлын зүйлийн бүрдэл нь бүс нутгийн өмнөд, хойд хэсгийн байгалийн үндсэн хэв шинжүүд холилдон тархсан, нөгөө талаараа, Алс Дорнодын бүс нутгийн зүйлийн бүрдэл нь Европын унаган зүйлүүдтэй зарим талаараа адилхан байгаа нь анхаарал ихэхээн татаж байгаа бөгөөд эдгээр бүс нутгууд нь Мөстлөгийн үеэс гаралтай Сибирийн хүйтэн уур амьсгалаар таслагдсан байна. Амар мөрний болон Приморскийн бүс нутагт, Тайга болон субтропикийн бүсүүд тохиолдох нь хачирхалтай. Уссурийн тайгад шинэс нилээд түгээмэл тархалттай байхаас гадна тэнд мөн зэрлэг усан үзэм ховор тохиолдоно. Энд хуш, манжуур хуш, навчит мод, хайлаас зэргийн мод нэг дор тархсан байна. Нэг уулын бэлд улиас, улиангар, хус зэрэг навчид мод ургаж байхад түүнээс хэдхэн метрийн зайд цангис зэргийн сөөг сөөгөнцөр, хөвд, анхилам үнэрт ургамлаас бүрдсэн хэсэг байна. Солонгос нарс, манжуур жодоо, манжуур гацуур, хайлаас, агч зэрэг модод ихээхэн анхаарал татна. Самар, боргоцой, олон төрлийн жимгэнэ, усан үзэм, мөөг, шүүлслэг найлзуур зэрэг зэрлэг амьтдын хоол тэжээл болох олон төрлийн эмийн болон хүнсний ургамал ургасан байдаг. Энэ бүс нутагт (хэрэм, жирх, зэрлэг гахай) зэрэг хөхтөн амьтад түгээмэл тархалттай байхаас гадна нохой илбэнх, суусар, Алс дорноды зэрлэг муур, Силка буга, манжуурын буга, халиун буга зэрэг амьтад тохиолдоно. Ус, усан сан бүхий нутаг, түүний орчны бүсүүдэд үүрлэн өндөглөдөг олон зүйл шувууд байна. Сэрүүн бүсийн шилмүүст – навчит ой Алс Дорнодын газар нутаг дахь навчит ой нь ихэнхдээ уулын бэл, уулын голын хөндий, Приамур болон Приморийн нам дор газруудыг эзэлдэг. Эдгээр навчит ойд олон янзын болон өвөрмөц содон ургамал, амьтад амьдардаг. Сибирийн хойд хэсгийн болон Солонгос, Монголын өмнөд хэсгийн байгалийн зааг дээр орших Алс Дорнодын энэ газар нутгийн цаг уурын нөхцөл, газрын гадаргын онцлог, газар зүйн байрлал нь навчит ойн ургамлын ба амьтны ертөнцөд нөлөөлсөн байна. Нэг талаасаа, энд ургамал, амьтны ертөнцийн төрөл зүйлийн холимог шинж төрх буюу нэг газар нутаг дээр хойд болон өмнөдийн ургамал, амьтад харилцан оршин байгаа нь ажиглагддаг бол нөгөө талаасаа, мөстлөгийн тэсгим хүйтний үед Сибирээс Алс Дорнодод амьдрах болсон алс дорнодын төрөл зүйлүүдийн европынхтой төстэй байдал нь анхаарал татна. Приамур болон Приморьт сибирийн тайга, халуун орны бүс маш гайхамшигтайгаар нэгдэн ууссан байдаг. Уссурийн тайгад зэрлэг усан үзмийн мөчрөөр хучигдсан гацууртай цөөнгүй тааралдана гэж хэлэхэд л хангалттай билээ. Энд хуш, шинэс модод илчүү болон манжуурын хушганы модтой зэрэгцэн ургадаг. Уулын нэг энгэрт шинэс мод хусан ой, хөвдөн нөмрөгтэй цангисийн хамт ургаж, нөгөө энгэрт хэдхэн метрийн зайтай далдуу модод өргөст аралийн шугуй, анхилуун мэлрэг (жасмин) цэцгийн хамт үзэгдэнэ. Тайгын аврага- солонгос хуш, бүхэл навчит жодоо, манжуурын яшил, өндөр ишт хайлаас, зуун наст царс, 35-40 м өндөр, 1 м гаруй диаметртэй далдуу мод зэрэг нь ихээхэн анхаарал татна. Самар, боргоцой, байж болох бүх л төрлийн жимс жимсгэнэ, усан үзэм, мөөг, шүүслэг найлзуур болон модны холтос дүүрэн байдаг нь алс дорнодын ойн амьтдыг олон төрлийн шим тэжээлтэй идэш хоолоор хангадаг. Ойд элбэг тохиолдох хөхтөн амьтдаас (хэрэм, жирх, солонго, бодон гахай) гадна элбэнх нохой (уссурийн элбэнх), суусар, бар, толбот буга-марал, изюбр байдаг. Усны сав газрын ойролцоо, эрэг орчмын шугуй болон нугаар хурц тод өдтэй олон төрлийн жигүүртэн шувууд –гургуул, хятад өрөвтас, мандир уранхажин, олон зүйлийн дэглий, дорнын өрөвтас, япон болон цэн тогоруу амьдардаг. Үүнээс гадна ой нь аюулт махчин амьтдын орон гэр болох бөгөөд энд Оросын хамгийн том муур-уссурийн бар (ойролцоогоор 250 кг жинтэй) ба ирвэс байдаг. Шилмүүст – навчит_preview.jpg Гэрэл зураг: Ю. Дарман, П. Фоменко, В. Филонов Газрын зураг-бүдүүвч: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Амар дахь салбарын тухай (эмхтгэсэн О. Бердникова)