We want the AmurInfoCenter site to be comfortable and interesting for you. We work with web analytics to become better. Cookies are used to collect analytical data. All information is completely confidential and is never passed on to third parties. Confirm your agreement with the policy regarding cookies or learn more about the technology.
Accept

Taiga

Тайга Гацуур, жодоо модод зонхилсон тайгын ой нь Алс Дорнодын ойн талбайн 30 хүртэлх хувийг эзлэх бөгөөд үндсэн масс нь Амгунь голын ай сав болон Амарын доод хэсэгт оршдог байна. Аяаны болон сибирийн гацуур, сибирь жодоо модод нь шилмүүст моддын гол төрлүүд юм. Тайгын ой нь шилмүүст – навчит ойноос илүү энгийн бүтэцтэй, цөөн давхрагатай, мод, бут, өвсөн ургамлуудын төрөл зүйл цөөн байдгаараа ялгарна. Алс Дорнодын нийт ойн 40 хувь нь навчит бөгөөд үндсэндээ Бурея болон Зея голуудын ай саваар тархаж, эндээсээ хойшоо Колыма голын ай сав хүртэлх бүх нуруудыг эзэлдэг. Навчит ой нь өмнө зүгийн нутаг Амар болон Уссури голын хөндийгөөр саланги тусдаа оршин байдаг. Ойн зонхилох модод Дагуурын шинэс билээ. Энэ мод ихэнхдээ том хэмжээтэй байдаг, хурдан ургадаг бөгөөд таатай нөхцөлд 35м хүрдэг, бат бөх, үнэтэй мод юм. Өмнө зүгийн шинэсэн ойд царс мод холилдон ургасан байхад хойд зүгийн шинэсэн ойд хус, улиас, цөөн тооны гацуур, жодоо үзэгддэг байна. Баруун зүгийн шинэс моддыг нарс байнга дагадаг байна. Шилмүүст ой дахь ургамал шилмүүст – навчит ойны ургамлаас төрөл, зүйл багатай ажээ. Олон төрлийн амьтдын амьдрал гацуур, жодоо, нарс, сибирийн нарсны ургацтай нягт холбоотой байдаг. Эдгээр амьтдад хэрэм, жирх, солбин хушуут орно. Хандгай улиас, хус, бутны холтос, мөчрөөр хооллож, харин буга, хүдэр хаг өвсөөр хооллоно. Эдгээр амьтад ихэнхдээ өндөр уулын гацууран ойд байх ажээ. Сибирийн нарсан шугуйд уг моддын үрээр хооллох булга, бидэрт самарч шаазгай амьдардаг. Тайгад мэрэгчдээс оготно, ойн улаан оготно, махчин хөхтөн амьтдаас булга, солонго, үен, нохой зээх, дорго, хүрэн баавгай, чоно, шилүүс байдаг байна. Хойд зүгийн ой_preview.jpg Гэрэл зураг: К. Кобяков, П. Фоменко, Д. Сычиков Газрын зураг-бүдүүвч: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Амар дахь салбарын тухай (эмхтгэсэн О. Бердникова)