We want the AmurInfoCenter site to be comfortable and interesting for you. We work with web analytics to become better. Cookies are used to collect analytical data. All information is completely confidential and is never passed on to third parties. Confirm your agreement with the policy regarding cookies or learn more about the technology.
Accept
ДАГУУРЫН ХЭЭР

Дагуурын хээр нь Орос, Монгол, Хятад гурван улсын зааг дээр оршдог өргөн уудам бүс нутаг юм. Төв Азийн тал нутгаас Дагуурын хээр нь цаг уурын нөхцөл, газрын гадарга, ургамал, амьтны зүйлийн өвөрмөц байдлаараа ялгардаг. Хэдэн арван сая жилийн турш энэ газар халуун орны тэнгис байсан бол хожим нь газрын гадарга өөрчлөгдөн бүлээн устай тэнгисийн орыг “өвсөн” тэнгис эзэлжээ. Өдгөө Дагуур нь жинхэнэ нугат хээр, арлын хээржсэн нарсан ой, уран зургийн мэт хамбан гүвээ толгод, Орос, Монголын хил дээр орших Торойн нуур, Хятадын Далай нуур, Монгол, Хятадын хил дээр орших Буйр нуур тэргүүтэй олон тооны давст нууруудыг агуулдаг. 

Идэш тэжээлээр баялаг олон жижиг давст нуурууд нь сая сая нүүдлийн шувуудыг Дагуурт даллаж байдаг байна. 360 гаруй зүйлийн жигүүртэн шувууд Дагуурыг дайрч өнгөрдөг, эсвэл үүрээ засдаг бол тэднээс 25 нь Байгаль хамгаалах олон улсын холбооны Улаан номонд оржээ. Үүнд: – 4 төрлийн цэн тогоруу – цагаан тогоруу, япон тогоруу, дагуурын тогоруу, хар тогоруу болон хонин тоодог, хошуу галуу, ухаа шумбуур, байгалийн нугас, реликт цахлай, азийн цууцил ордог. Дагуурын хээрт олон зүйлийн шувууд оршин байдаг байна. 

Дагуурын “өвсөн тэнгис” нь зөвхөн шувуудын хаант улс биш билээ. Саяхныг болтол энд хулан, тахь бэлчиж, талын хад, цохиогоор аргаль амьдардаг байлаа. Евразид тоо толгойгоороо тэргүүлдэг цагаан зээрийн мянга мянган сүрэг өдгөө тал нутагт тааралдсаар байна. Энэ бүс нутагт 50 гаруй төрлийн хөхтөн амьтад, түүний дотор мануул буюу зэрлэг муур, тарвага, дагуур зараа, дагуурын болон манжуурын сохор номин зэрэг амьтад амьдардаг. Эдний заримынх нь хувьд Дагуур голлох эсвэл цорын ганц амьдрах бүс нутаг нь юм. 

Дагуурын талууд_preview.jpg

Гэрэл зураг: Вадим Кирилюк, Анна Барма

Газрын зураг-бүдүүвч: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Амар дахь салбарын тухай (эмхтгэсэн О. Бердникова)