We want the AmurInfoCenter site to be comfortable and interesting for you. We work with web analytics to become better. Cookies are used to collect analytical data. All information is completely confidential and is never passed on to third parties. Confirm your agreement with the policy regarding cookies or learn more about the technology.
Accept
Ус, намгархаг газрууд

Ус, намгархаг газрын тухай конвенцид (Рамсар, Иран, 1971) заасан тодорхойлолтын дагуу ус, чийг, намгархаг газар гэдэгт усан сангууд, гүехэн уст газрууд, түүнчлэн усан орчин нь ихэнхдээ газрын гадарга дээр оршдог илүүдэл чийгтэй газар ордог. Ус эдгээр газрын ургамал, амьтны амьдралын нөхцөлийг тодорхойлж, хүрээлэн буй орчны байдлыг хянах үндсэн хүчин зүйл болж байдаг. 


Ус, чийг, намгархаг газруудыг таван үндсэн төрөлд хуваадаг. Үүнд:

Тэнгисийн: эрэг орчмын усан сан; тэнгисийн татлагийн үед зургаан метр хүрэхгүй гүнтэй бөгөөд гүехэн усны арал бүхий тэнгисийн акватори; өндөр түрлэг болон том давалгааны үеэр тэнгисийн усаар угаагдах эрэг орчмын чийглэг нам дор газрууд; наран шарлагын газрууд, хадан цохионууд гэх мэт тэнгисийн эргийн ойролцоох байгалийн цогцолборууд.


Адагийн: голын салаа, татуурга, бэлчир, усанд автсан нуга, тэнгисийн адаг орчмын гүехэн уст газрууд 


Нуурын: цүнхэлд тогтсон, байнгын болон түр зуурын, тогтмол болон урсгал, янз бүрийн түвшний эрдэс бодис, түүний дотор давстай, түүнчлэн бусад нуур цөөрөмтэй холбоотой хэмжээ, гарал үүслээр ялгаатай байгалийн усан сангууд.



Голын: гол, горхи, татам бүхий усны түр зуурын голдирол, голын хөндийн бусад цогцолборууд. 

Намгийн: олон төрлийн намгууд (0,3 метрээс багагүй зузаан хүлрийн давхаргатай, илүүдэл чийгтэй газар нутгийн хэсгүүд), түүний дотор — нам дор газрын, завсрын болон өндөр газрын, түүнчлэн намаг тойрсон ой, бутан шугуй гэх мэт. Үүнээс гадна аж ахуйн янз бүрийн зорилгоор бий болгосон цөөрөм, усан сан, усжуулалтын суваг, талбайн усаар дүүргэдэг цүнхээл зэрэг хиймэл ус, чийг, намгархаг газрууд байдаг.

 
Яагаад ус, чийг, намгархаг газруудад ийм их анхаарал хандуулна вэ? Учир нь, байгалийн үйл явц, хүн төрөлхтний амьдралд тэдний гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд өргөн хүрээтэй юм. Ус, чийг, намгархаг газруудын гүйцэтгэдэг экологийн чухал үүргийг дурьдвал:

- тэд цэнгэг усыг хураан хадгалдаг;

- гадаргын болон газар доорхи нөөцийг зохицуулдаг;

- хөрсний усны түвшинг дэмждэг;  

- усыг цэвэрлэж, бохирдуулагч бодисыг тогтоодог;

- агаарт хүчилтөрөгчийг эргүүлэн өгдөг;

- нүүрстөрөгчийг агаараас хурааж авдаг;

- цаг уурын нөхцөлийг, ялангуяа тунадас, температурыг тэнцвэржүүлдэг;

- хөрсний элэгдлийг тогтоон барьж, эргийн нөхцөл байдлыг тэнцвэржүүлдэг;

- биологийн олон янз байдлыг дэмждэг;

- олон төрлийн, түүний дотор ховор болон аж ахуйн чухал ургамал, амьтны оршин тогтнох газар болдог. 

Ус, намгархаг газруудыг яагаад хамгаалах ёстой вэ? Газрын бүтэц дэх байрлал болон хүнд ашиглагдах онцлогоороо ус, чийг, намгархаг газрууд нь манай гаригийн нэн эмзэг экосистем бөгөөд одоо сүйрлийн аюул учраад байгаа билээ. Энэ нь ерөнхийдөө намаг хатаалт, өөрчлөлт, нөөц баялгийг бохирдуулах, хэтрүүлэн ашиглаж байгаатай холбоотой. Ус, чийг, намгархаг газруудыг аж ахуйд (услалтад зориулан ус хаших, ахуйн болон техникийн хэрэгцээнд, хүлэр болон биологийн нөөцийн олборлолтод г.м.) эрчимтэй ашиглаж байна. Гол, мөрөн, нуурууд нь аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн хаягдлаар маш их бохирдож байна. Бохирдол усны урсгалаар маш их зайд тархах аюултай. Голын эх бохирдоход голын адгийн ус цэвэр байх боломж бага билээ. Иймээс ус, чийг, намгархаг газруудыг хамгаалах арга хэмжээ нь голын ай савыг бүхэлд нь хамгаалах арга хэмжээтэй холбогдох ёстой.








ОХУ-д өнөөдрийн байдлаар ус, чийг, намгархаг газрууд ихээхэн сүйдээд байна. Үүнд: олон тооны голын системүүд, өмнө зүгийн өвст ба хүлэрт намгууд, улс орны баруун хэсгийн эргүүдийг угаах тэнгисийн экосистемүүд орж байна. Гэсэн хэдий ч ОХУ газар нутагт нь гар хүрээгүй онгон дагшин байгаль, түүний дотор ус, чийг, намгархаг газрууд хадгалагдан үлдсэн дэлхийн цорын ганц үйлдвэр хөгжсөн орон юм.
 
Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенци (Рамсарын конвенци) эдүгээ олон улсын түвшинд ус, чийг, намгархаг газруудыг хамгаалах гол механизм нь болж байна. Конвенцийн хүрээнд онцгой хамгаалалтад авсан олон улсын ач холбогдолтой ус, чийг, намгархаг газруудын жагсаалт гарсан. Эдгээр объектуудын нөхцөл байдлын талаарх мэдээлэл Wetlands International - ын өгөгдлийн санд бий.

Ус, чийг, намгархаг газрууд_preview.jpg