About AmurInfoCenter

Дэлхийн байгаль хамгаалах сан нь өсөн нэмэгдэж буй байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлж, хүн ба байгалийн харилцан шүтэлцээг хангах эрхэм зорилготой. Үндсэн зорилго нь дэлхий дахины биологийн олон янз байдлыг хадгалж үлдэх юм.
Манай байгууллагын дэлхийн хэмжээний нийт төсвийн тэн хагасаас илүүг хувь хүмүүс буюу бидний нэрлэдгээр Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжигчдийн хандив бүрдүүлдэг. Дэлхийн байгаль орчны санг дэмжигчдийн тоо д жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд байгаль орчноо хамгаалах энэхүү сайн санааны нэн чухал ажилд хүн болгоныг нэгдэн орохыг уриалж байна.

Манай гишүүд өөрсдийн ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, энэхүү үйл хэрэг нь хүн ба байгалийн харилцан шүтэлцээг хангахад чиглэсэн дэлхийн хэмжээний нийтлэг үйлсийн нэгэн хэсэг гэдгээрээ бахархаж байдаг.
Манай үйл ажиллагаа хоорондоо нягт харилцан уялдаатай үндсэн чиглэлүүдэд хуваагддаг.